Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3-аас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:

 УОК-ын 11 дэх удаагийн хуралдаанаар халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон. 

Онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай шийдвэрүүд гаргасан. Энэ талаар товч мэдээлнэ. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариуг мэдэгдсэн. Өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн. 

Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа" гэлээ. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. 

Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна

Д.Доржготов: Англи улсын иргэнийг
Д.Доржготов: Англи улсын иргэнийг "ХАВЬТАЛД" тооцон тусгаарласан
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.