Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Доржготов: Англи улсын иргэнийг “ХАВЬТАЛД“ тооцон тусгаарласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Коронавирусийн халдвар авсан Франц иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймагт тусгаарлалтад авчээ. Гэвч түүнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй, зөвхөн нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарласан байна. Бид энэ талаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Доржготовтой холбогдож мэдээлэл авлаа.

Тэрээр “Увс аймагт зорчсон Англи улсын иргэнээс одоогоор өвчний шинж тэмдэг илэрсэн зүйл байхгүй. Коронавирусийн халдвартай Францын иргэнтэй хамт зорчсон учраас л бид хяналт тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар түүний биеийн байдал хэвийн байна. Уг иргэн нь хавьтагч болохоос сэжигтэн биш гэдгийг хүмүүст зөвөөр ойлгуулах хэрэгтэй” гэсэн юм.

Одоогоор тухайн иргэнийг Бөхмөрөн сумын ойролцоох Хотгорын уурхайд тусгаарлалтад авч, ажиглалт шинжилгээ хийж байгаа юм байна.

Энэ сарын 16 хүртэл бүх шүүх хурлыг цуцаллаа
Энэ сарын 16 хүртэл бүх шүүх хурлыг цуцаллаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.