Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-ын зөвлөх багийн ЗУРГААН төлөөлөгч Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авсан уулзалтын үеэр.

ХБНГУ-аас НҮБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн билээ. Тэгвэл тэдгээр мэргэжилтнүүд шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн болох нь тогтоогдлоо.

Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэлээ. 

 

Энэ сарын 6-нд тэдгээрийн төлөөлөл болох ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Мөн тэд Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгаар явж бэлэн байдалтай танилцсан мэдээлэл байна. 

Халдвар авсан иргэн нь төв номын сангийн урд байрлах
Халдвар авсан иргэн нь төв номын сангийн урд байрлах "KFC"-ийн салбарт ганцаараа үйлчлүүлжээ
 
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Ким Сү Хён 2019-2020 оны хооронд Ким Сэ Рунтай үерхэж байсан хэмээн хүлээн зөвшөөрлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.