Өнөөдөр шинэ коронавирусийн тохиолдол Франц Улсын иргэнээс илэрсэн тухай УОК-оос мэдээлсэн билээ. Тухайлбал, халдварласан иргэн нь "KFC" хүргэлтийн үйлчилгээгээр "Баянгол" зочид буудалд хоол хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байсан юм.
Энэ талаар "KFC" сүлжээ ресторанаас гаргасан албан ёсны мэдэгдлийг танилцуулж байна.
Мэдэгдэлд дурдсанаар халдвар илэрсэн франц иргэн нь хоол хүргүүлээгүй бөгөөд Төв номын сангийн урд байрлалтай "KFC"-ийн салбараар ганцаараа үйлчлүүлсэн гэж мэдээлжээ.