Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүрэгт газрын нөхөн сэргээлт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эзэн холбогдочгүй нийт 337 га талбай бичил уурхайн улмаас ухагдаж эвдэрсэн байсан ба нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 оноос эхлэн үе шаттайгаар тухайн талбайг нөхөн сэргээж эхлээд байна.

2018 онд 42.2 га, 2019 онд 7.5 га, 2020 онд 50 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бол 2021 онд 25 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүлэхээр цахим тендерийг нээлттэй зарлаад байна.

Нөхөн сэргээлтийн ажил нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн хийгдэж дуусах юм. Мөн нөхөн сэргээгдээгүй үлдээд байгаа 200 га талбайг 2022 онд нөхөн сэргээснээр Налайх дүүрэгт эзэн холбогдогчгүй ухагдаж эвдэгдсэн талбайгүй болно.

Л.Оюун-Эрдэнийг МАН-ын шинэ даргаар бүртгэх эсэх асуудлаар нийт шүүгчид хуралдана
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын шинэ даргаар бүртгэх эсэх асуудлаар нийт шүүгчид хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.