Энэ өвлөөс эхлэн Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллан, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож санал солилцсон байна.
Дүүргийн нийт 10,388 айл өрхийн 69,5 хувь буюу гэр хороололд амьдардаг 7226 өрх шахмал түлшийг хэрэглэнэ.
Тиймээс нийслэлийн төвийн дүүргүүдийн өнгөрсөн жилүүдийн туршлага дээр тулгуурлан бэлтгэл ажлын төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийг сургалт мэдээллээр хангахыг Ажлын хэсгээс санууллаа.