Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 9-ний өдөр буюу маргааш товложээ. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэнэ. Тодруулбал, МАН-ын шинэ даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна.