Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Шинжээчдийн дүгнэлт гартал машин яагаад шатсаныг хэлэх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Өнөөдөр 13.00 цагийн үед Баянгол дүүргийн наймдугаар хороонд "приус 20" автомашин шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, байрнуудын хажууд зогсоол дээр байсан машин шатаж байгаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад 13.23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа, онцгойгийн албан хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Урьдчилсан байдлаар машин юунаас болж шатсаныг тогтоох боломжгүй байна. Галын шинжээчдийн дүгнэлт гарахаар тодорхой болно. Мөн хүн бэртэж, гэмтсэн гэх дуудлага ирээгүй" гэлээ.

О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нар
О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нар "Токио 2020" олимпын Монголын багийн тугчаар сонгогджээ
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.