Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Одоогоор Франц иргэний биеийн байдал хэвийн, зовуурьгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр. 

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-өөс өнөө өглөө 06.00 цагийн үед мэргэжлийн эмч нарын багийг халдвар авсан Франц иргэн байгаа Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгч, тандалт судалгаа хийлгэхээр илгээсэн байна. Тус баг замдаа явж байгаа аж.

Харин саяхан авсан мэдээллээр "Онош батлагдсан иргэний халуун 36.7 буюу хэвийн, бие нь зовуурьгүй байна гэжээ. Тухайн байрлаж буй камп дээр нь эмнэлгийн пункт, ханын хүчилтөрөгч болон бусад тоног төхөөрөмж бий. Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийгээд явж байгаа" хэмээн мэдээлсэн юм.

Мөн Францын иргэний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотоос 80, Дорноговь аймгаас 43 хүн, нийт 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна гэлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч иргэд сандрах хэрэггүй. Төлөвлөлтийн дагуу ажиллана, ажилд саад учруулахгүй байхыг хүсэж байна. Мөн өөрийгөө хавьтал гэж үзэж байгаа хүмүүс ажил, сургуулиасаа өөрийгөө чөлөөлөн яаралтай эмнэлгийн байгууллагууд хандахыг зөвлөж байна" гэсэн юм.

Тэгвэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдол, ажиглалтын таван тохиолдлыг тусгаарласан. Мөн "Асралт мэд" эмнэлэг дээр 26 тохиолдлыг тусгаарлаад байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт судалгааны ажил, асуумжийн ажил үргэлжилж байгаа. Дархан-Уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг бид тусгаарлаж байгаа ба таван тохиолдлыг сэжигтэй гэдгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 20 тохиолдлыг нь "Оюут" эмнэлэг дээр тусгаарлаж байна" гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

"Франц иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт 3 сарын 5-ны өдөр 2 гадаад иргэний хамт үйлчлүүлсэн"
 
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц