Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Франц иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт 3 сарын 5-ны өдөр 2 гадаад иргэний хамт үйлчлүүлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирус илэрсэн юм. Тэгвэл уг иргэн монголд ирээд нэр бүхий хэд хэдэн үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн байна. Түүнийг нэг "Ариг" рамен ресторан Фэйсбүүк пэйж хуудсаараа мэдэгдэл хийлээ.

Тэд мэдэгдэлдээ "Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт 3 сарын 5-ны өдөр 2 гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс Bluesky хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн. Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, ОУ-н стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтэл, ариутгал байнга хийгдэж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ.

"Халдвар гарсан асуудалтай хамааралгүй иргэний зурагтай ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж байна"
 
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.