Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран улс хоригдлуудаа суллажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Ираны эрх баригчид нийт 70,000 хоригдлыг суллажээ.
  • Суллагдсан хоригдлуудыг хэзээ буцааж шоронд хорих талаар мэдээлээгүй байна.
  • Персийн шинэ жилийг тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалаа энэ жил цуцлахаар болсон байна.

Шинэ коронавирусийн халдвар шоронд тархаж болзошгүй гэж болгоомжилсон Ираны эрх баригчид нийт 70,000 хоригдлыг сулласан тухай тус улсын хууль зүйн сайд Эбрахим Раиси өчигдөр мэдээлжээ.

Нийгэмд аюул хөнөөл учруулах эрсдэл багатай гэж үзсэн хоригдлуудыг шоронгоос сулласан ажээ. Харинсуллагдсан хоригдлуудыг хэзээ буцааж шоронд хорих талаар мэдээлээгүй байна.

Ираны шашны тэргүүн Аятолла Хамени жил бүрийн Персийн шинэ жилийг тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалаа энэ жил цуцлахаар болсон байна.

Энэ нь коронавирусийн халдвараас болгоомжилсон шийдвэр гэж албаныхан мэдээлжээ.

Дэвсгэр мэдээлэл: Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад Covid-19 вирусийн халдварын улмаас 43 хүн нас барсан бол халдварын шинэ тохиолдол 595 илэрсэн байна. Ингэснээр Иран дахь нийт халдварын тохиолдлын тоо 7,161, эндэгдлийн тоо 237 болжээ.

                                                                                                                                                                                                                                                                                   Эх сурвалж: BBC 

БНХАУ: Масктай, өндөр халуурсан иргэдийг таних чадамжтай систем нэвтрүүллээ
БНХАУ: Масктай, өндөр халуурсан иргэдийг таних чадамжтай систем нэвтрүүллээ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.