Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Масктай, өндөр халуурсан иргэдийг таних чадамжтай систем нэвтрүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд

“Hanwang Technology Ltd”-ийн программ хангамжийн ажилтан Бээжин дэх компанийнхаа оффист масктай царайг таних төсөл дээр ажиллаж байна. БНХАУ, 2020.03.06. Зургийн эх сурвалж: Reuters


  • “Hanwang Technology Ltd” нь маск зүүсэн ч гэсэн хүмүүсийг амжилттай таньж чаддаг технологи бүтээсэн байна.
  • Энэ систем нь иргэдийн халууныг хэмжих боломжтой бөгөөд 38 хэмээс дээш халуунтай үед анхааруулах дохио өгөх аж. Ингэснээр коронавирусний халдвар авсан байх магадлалтай иргэнийг олон нийтийн газар аль болох хурдан танина гэв.

 


БНХАУ-ын “Hanwang Technology Ltd” нь маск зүүсэн ч гэсэн хүмүүсийг амжилттай таньж чаддаг технологи бүтээсэн тухайгаа мэдээллээ. Бээжинд төвтэй тус компани шинэ технологийг хөгжүүлсэн зорилгоо коронавирусний халдварыг бууруулах гэв. Тус компанийн 20 хүний ​​бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 10 жилийн хугацаанд боловсруулсан үндсэн технологи болон 6 сая орчим задгай нүүрний жишээ мэдээллийн баазаа ашиглан масктай нүүрний мэдээллийн баазын технологийг боловсруулжээ.

“Хэрэв температур мэдрэгчтэй холбогдсон бол тухайн хүний ​​нэрийг тодорхойлохдоо биеийн температурыг хэмжих боломжтой. Ингэснээр систем нь 38 градусаас дээш температур илрүүлбэл үр дүнг нь мэдэгддэг" гэж “Hanwang Technology”-ийн Дэд ерөнхийлөгч Хуан Лэй ярьсан байна.

Коронавирусний дэгдэлт хурдацтай явагдаж байгаа тул баг өнгөрсөн нэгдүгээр сараас систем дээр ажиллаж эхэлсэн бөгөөд ердөө сарын дараа бүтээдэхүүнээ зах зээлд нэвтрүүллээ.

Энэ технологийг ашигладаг үндсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн зардаг байна. Нэг нь “нэг суваг” буюу таних ажлыг гүйцэтгэдэг программ, жишээлбэл, оффисын барилгад нэвтрэхэд ашигладаг. Нөгөө нь олон хяналтын камер ашигладаг “олон суваг” таних систем юм. Энэ нь цугларсан бүх хүмүүсийг хэдхэн секундын дотор таних боломжтой аж.

БНХАУ нь хүний нүүр царайг таних ажиглалтын дэлхийн хамгийн нарийн цахим системийг ашигладаг. Гэвч Хубэй мужид дэгдсэн коронавирусний халдвараас сэргийлж бараг бүх хүмүүс гадаа мэс заслын маск зүүсэн нь тандалт хийхэд тодорхой бэрхшээл учруулаад байсан аж.  

Эх сурвалж: Reuters

Г.Мандахбилэгт

 

 

Шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг тусгай чиглэлээр явуулна
Шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг тусгай чиглэлээр явуулна
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц