Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсад ирсэн Франц иргэнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ.  2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирус илэрсэн байна. Тус иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байдаг "Бадрах энержи" компанид ажилладаг юм байна. Онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэхээр ажиллаж байна. 

УОК- өнөөдөр /2020.03.10/ өглөө 06.00 цагаас эхлэн шуурхай хуралдаж өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд хөл хорио тогтоож, Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

The Hu хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ
The Hu хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна