Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

The Hu хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

The Hu хамтлаг коронавирусийн тархалттай холбоотойгоор Япон улсад хийх “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хойшлуулжээ. Уг тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас “Umeda Club Quattro” клубт тус тус зохион байгуулагдахаар төлөвлөж байсан юм.

Тус хамтлагаас гаргасан мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирусийн аюул заналхийлж байгаа тул “The Hu” хамтлагийн Япон дахь аялан тоглолт хойшлогдож байгааг мэдэгдье. Нөхцөл байдал хэвийн болмогц тоглолтын талаарх мэдээллийг даруй хүргэх болно. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” гэжээ.

АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлэв
АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлэв
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна