Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“37-р точка” цувралын төгсгөлийн анги удахгүй үзэгчдийн хүртээл болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд


"Фантастик продакшн"-ны 10 жилийн ой, "Скайтел" группийн 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р точка” телевизийн олон ангит уран сайхны кино есдүгээр сарын 7-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон билээ.

Тус олон ангит уран сайхны хоёр бүлгийн нийт 20 анги нь үзэгчдийн хүртээл болоод байна. Харин дараагийн анги байгаа эсэх дээр эргэлзээ бий болж, үзэгчид хоёр тал болон мэтгэлцэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр “Фантастик” продакшн уран бүтээлчид фейсбүүк хуудсаараа лайв хийж, цувралын төгсгөлийн анги нь бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдийн хүртээлд хүрнэ гэж мэдээллээ.

“37-р точка” олон ангит уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Тамир хэлэхдээ “37-р точка олон ангит уран сайхны киноны төгсгөлийн анги буюу бүрэн хэмжээний уран сайхны кино удахгүй гарна. Дахин нэг ангийг үзэгчдийн хүртээл болгоно" гэв.

Киноны товыг удахгүй зарлах аж. 

Барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас баржээ
Барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас баржээ
 
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.