Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны "Голден будда" хотхонд 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Тус хотхонд гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь есөн давхрын галын гадна шат суурилагдах 55х70х70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр есөн давхраас зургаан давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарсан байна.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд:

  • Өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй,
  • Анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй,
  • Ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн аж.

Иймд тус ослын хэргийг Хан-Уул дүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

 

Япон, Өмнөд Солонгос улсууд харилцан нэг нэгнийхээ иргэдэд аяллын хатуу хориг тавьж эхэллээ
Япон, Өмнөд Солонгос улсууд харилцан нэг нэгнийхээ иргэдэд аяллын хатуу хориг тавьж эхэллээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.