Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд тархах эрсдэлийн үнэлгээг хийж байна. Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МУЗН, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага зэрэг нийт 23 байгууллагын төлөөллөөс бүрдсэн 44 алба хаагч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.