Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галын улмаас Венесуэлийн сонгуулийн санал хураах машинууд шатжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 19 секунд

Тибисай Лучена "Агуулахад гал гарсан ч энэ оны сонгууль төлөвлөсний дагуу явагдана" гэв. Зургийн эх сурвалж: Agencias

Түлхүүр мэдээлэл:

  • Бямба гаригт гарсан галын улмаас 50,000 орчим санал хураалтын машин, 600 орчим компьютер шатаж эвдэрчээ.
  • Тус улсын сонгуулийн комиссийн зүгээс галын шалтгааныг тогтоолгуулахаар прокурорт хандсан байна.

Венесуэлийн нийслэл Каракас дахь сонгуулийн төв агуулахад гал түймэр гарсны улмаас санал хураах ихэнх машин сүйджээ. Ингэснээр энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн парламентын сонгуулийн үйл явцыг улам хүндрүүлж болзошгүй болоод байгаа аж.

Энэ талаар тус улсын Сонгуулийн зөвлөлийн дарга Тибисай Лучена “Бямба гаригт гарсан галын улмаас 50,000 орчим санал хураалтын машин, 600 орчим компьютер шатаж эвдэрсэн. Тэдгээрээс ашиглах боломжтой машин бараг үлдсэнгүй” хэмээн улсын телевизээр хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.

Тэрээр санал хураалтын хэдэн машиныг ашиглах боломжтой хэвээр байгаа, эсвэл энэ явдал ирээдүйн сонгуульд хэрхэн нөлөөлөх талаар нарийвчлан хэлээгүй байна.

Лучена улсынхаа прокурорын газарт хандаж ямар ч гэмтэлгүй байхад гарсан галын шалтгааныг үнэн зөвөөр олж тогтоохыг хүсчээ. Мөн тэрээр “Хэрэв бидний Үндсэн хуулийн дагуу зохион байгуулж буй сонгуулийн үйл ажиллагааг зогсоохыг хүссэн хүмүүс байгаа бол тэд буруу бодож байна" хэмээн хэлсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Венесуэль улсад явагддаг сонгуулиуд будлиантай болдогоороо алдартай. Тус улсад санал хураалтын машин нийлүүлсэн Smartmatic компани эрх баригчидтай зөрчилдсөний улмаас 2017 онд тус улсаас гарсан юм.

Эрх баригчид доод тал нь нэг сая хүний саналыг засгийн газрын талд болгож өөрчилснийг тухайн үед компанийн төлөөлөгч мэдэгдэж байв.

Одоо сөрөг хүчнийхэн олонх болдог Венесуэлийн парламентын сонгуулийг ерөнхийлөгч Николас Мадуро энэ онд явуулахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлэв
АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлэв
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.