Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Угалзцэцэг “Арнолд Классик“ тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 34 секунд

АНУ-н Колумбус хотод бодибилдинг, фитнессийн олимп хэмээн нэрлэгддэг "Арнолд Классик" тэмцээн энэ сарын 5-8-нд болов.  

Дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг охин М.Мойлоогийн хамт өрсөлджээ.

Өдгөө 40 настай Г.Угалзцэцэг өчигдөр мастер фигур "А" ангилалд тавдугаар байрт шалгарч, фигур "С" ангилалд хүрэл медаль хүртэв.

Харин түүний охин М.Мойлоо бикини "А" ангилалд шалгарч, медалийн төлөө өрсөлджээ.

Л.Эрдэнэчулуун: Нэг хаалган дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан
Л.Эрдэнэчулуун: Нэг хаалган дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.