УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэх юм.
Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд танилцуулсан юм. Танилцуулгын үеэр Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэр явахтай холбоотой нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг боомтын удирдлагууд хэллээ. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105,3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг сайдаас хүссэн юм. Мөн гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбогдуулан гаалын байгууллага эхний ээлжинд орох гарах чиглэлийг 2, 2 замаар шалган нэвтрүүлнэ гэв.