Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрээслүүлэгчид ажлын хэсэг байгуулан асуудлыг холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд


Шангри Ла молл, Нарантуул ОУХТ, Барс хүнсний зах, UBH центр, Бишрэлт групп ХХК, Дүнжингарав, 100 айлын барилгын материалын зах, Алтжин бөмбөгөр, Шөнийн зах зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй ААН-ийн төлөөлөл МҮХАҮТ-д цуглав.

Түрээслүүлэгчид COVID-19 вирусээс үүдэлтэй нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байгаа, цаашид хэрхвэл зохилтой талаар асуудлаа ярилцаж, саналаа хуваалцлаа.

Хорио цээрийн энэ нөхцөлд хамгийн их дарамт шахалтанд өртөж, төр засаг болон түрээслэгчдийн зүгээс төлбөрөө бууруул, чөлөөл гэх шаардлагад байнга өртөж байгаа тэд ч бас бизнесээ хамгаалж үлдэхийн тулд багагүй бэрхшээл амсч байгаа аж. Тиймээс зөвхөн түрээслүүлэгчдэд ачааны хүндийг үүрүүлэлгүй, төр засгийн зүгээс ч холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа даван туулах нь зөв гэж үзэж байна.

Ихэнх түрээслүүлэгч үнээ 20-50 хувь бууруулаад байгаа ч НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цахилгааны төлбөр (ААН-д өндөр тарифаар бодогддог), газрын түрээс, ажилчдын нийгмийн даатгал гээд зайлшгүй төлөх шаардлагатай татварууд хэвээрээ байгаа.

Эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн дамжуулах гэхээсээ хамгийн оновчтой шийдлийг шууд санал болгож, шуурхай шийдвэрлүүлэхээр таван хүнтэй ажлын хэсэг байгуулж, асуудлыг холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.

Эх сурвалж: МҮХАҮТ

ОХУ: Коронавирусийн хөл хориог зөрчсөн иргэнд 5 жил хүртэл хорих ял онооно
ОХУ: Коронавирусийн хөл хориог зөрчсөн иргэнд 5 жил хүртэл хорих ял онооно
 
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.