Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Коронавирусийн хөл хориог зөрчсөн иргэнд 5 жил хүртэл хорих ял онооно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 33 секунд

Оросын нийслэл Москва хотын Эрүүл мэндийн газар сайтаараа дамжуулан коронавирустэй холбоотой асуултуудад хариулжээ. Эдгээр хариултад коронавирусийн дэгдэлттэй долоон улс буюу Хятад, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман Испаниас эргэж ирсэн хүмүүс 14 хоногийн хөл хорионы дэглэмийг зөрчвөл 5 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэжээ. Уг ялыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 236-р зүйл буюу Эрүүл ахуй-халдвар судлалын журам зөрчсөн” гэх үндэслэлээр оноох юм байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн газраас өөрийгөө тусгаарлах дэглэмийг видео ажиглалтын системийн тусламжтайгаар буюу хотын гудамжинд байрлуулсан камер, домофоноор хянана гэжээ.

Москва хотын захирагчийн газар коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг гуравдугаар сарын 5-наас авч эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн дээр дурдсан долоон улсаас гэртээ ирсэн хүмүүст Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төвийн төлөөлөгчид үзлэг хийж байгаа юм. Тэднээс шинжилгээ авч, 14 хоногийн хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх үүрэг хүлээсэн баримтад гарын үсэг зуруулсан юм.

Төвийн төлөөлөгчид хөл хорионд орсон хүмүүсийн зургийг авч, Москвагийн цагдаагийн мэдээллийн тусгай сан руу зургийг нь илгээснээр цагдаагийн газраас тухайн хүмүүсийн хаана байгааг хянаж байна.

Орцноос эхний удаа гарч, гудамжинд гарч ирсэн хүмүүст 500 рублийн торгууль ногдуулна. “Хэрвээ өвчтөн гэртээ тусгаарлагдаж, гэртээ ганцаараа байгаа бол шаардлагатай тохиолдолд л хүн багатай газраар эмнэлгийн масктай гарна. Аль болох хүргэлтийн үйлчилгээ, найз нөхөд, танилын тусламжийг ашиглах хэрэгтэй” хэмээн Москвагийн засгийн газрын сайтад тэмдэглэжээ.
Түүнчлэн өвчтөн эмнэлэгт тусгаарлагдсан бол ар гэрийнхэн нь эргэх боломжгүй юм байна. Гэхдээ гар утас ашиглаж болно. Мөн ар гэрийнхэн нь өвчтөнд хүнс, хувийн эд зүйлсийг нь өгч болно гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: Орост коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо гуравдугаар сарын 8-ны байдлаар 17 болж, нэг хоногийн дотор зургаан шинэ тохиолдол илэрчээ. Харин өнөөдрийн хувьд шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болно
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болно
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.