Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймаг наадам тэмдэглэхээс татгалзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Засгийн газраас орон нутгуудад эрсдлийн үнэлгээ хийсний дүнд долдугаар сарын 20-оос хойш наадам хийх боломжоор хангахаа мэдэгдээд буй. Гэвч орон нутгуудад халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан аймгууд наадам тэмдэглэхээс татгалзаж эхэллээ.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж долдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Онцгой комисс аймаг, сумын хэмжээнд үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдээд буй.

Тус аймгийн удирдлагууд баяр наадамд төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

Хадаг барьсан
Хадаг барьсан "бидон" Ганбаагийн СӨРӨГ ДҮР
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.