Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос дахин пуужин харважээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 33 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Өнөө өглөө ойрын зайд тусгалтай гурван пуужин харважээ.
  • Хойд Солонгосын Сондок хот орчмоос Японы тэнгисийн зүг харвасан байна.
  • 100-200 км зайг туулж, Японы тэнгист унажээ.

БНАСАУ даваа гарагийн /2020.03.09/ өглөө орон нутгийн цагаар 07.36 цагт ойрын зайд тусгалтай гурван пуужин харважээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, пуужингуудыг Хойд Солонгосын Сондок хот орчмоос Японы тэнгисийн зүг харвасан байна.

БНСУ-ын зэвсэгт хүчний мэдээллээр, Хойд Солонгосын харвасан пуужингууд 200 км зай туулж, 50 км өндөрт хүрчээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, АНУ, БНСУ-ын тагнуулын албад пуужин харвасан тухай мэдээллийг задлан шинжилж байгаа бөгөөд цэргийн бэлэн байдалд ажиллаж байна.

Үүнтэй зэрэгцэн Японы Засгийн газар Хойд Солонгосоос харвасан пуужингууд 100-200 км зай туулж, Японы тэнгист унасан гэж мэдээлжээ.

Киодо агентлагийн мэдээллээр, Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвасан байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Хойд Солонгосын пуужингууд Японы цэргийн усан онгоц, нисэх онгоцнуудад хохирол учруулаагүй гэж мэдэгджээ. Тэрбээр энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх захирамж гаргасан байна.
Хойд Солонгос 2020 он гарснаас хойш хоёр дахь удаа пуужин харваж байна.

Дэвсгэр мэдээлэл: 2019 оны  12 дугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын хугацаанд тус улс стратегийн шинэ зэвсэглэл танилцуулах болно гэж мэдэгдэж байсан.

                                                                                                                                                                                                                                                                                   Эх сурвалж: Yonhap news agency

                                                                        

Эрчим хүчний салбарын 24 ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулна
Эрчим хүчний салбарын 24 ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулна
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.