Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний салбарын 24 ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд


Эрчим хүчний яамнаас тус салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  7. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
  8. Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай, эрчим хүчний инженер, санхүү, эдийн засагч,нягтлан бодогч мэргэжилтэй байвал зохих аж.

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг Эрчим хүчний яамны бичиг хэргийн ажилтан 2020 оны дөрөвдүгээр  сарын 01-ний өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД

1.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК

13.

 “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

2.

 “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК

14.

 “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

3.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК

15.

 “Багануур дулааны станц” ТӨХК

4.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

16.

 “Налайхын дулааны станц” ТӨХК

5.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

17.

 “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК

6.

 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

18.

 “Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем” ТӨХК

7.

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

19.

 “Дулаан шарын гол” ТӨХК

8.

 “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

20.

 “Ховд дулааны станц” ТӨХК

9.

 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

21.

 “Хөвсгөл дулааны станц” ТӨХК

10.

 “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

22.

 “Диспетчерийн үндэсний төв” ХХК

11

 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

23.

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК

12

 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

24

“Амгалан дулааны станц” ТӨХК

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Хятадад коронавирусийн сэжигтнүүдийг тусгаарлаж байсан зочид буудал нурснаас 10 хүн амь үрэгджээ
Хятадад коронавирусийн сэжигтнүүдийг тусгаарлаж байсан зочид буудал нурснаас 10 хүн амь үрэгджээ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.