Түлхүүр мэдээлэл:
- Хятадын Фужянь мужид коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах зорилгоор ашиглаж байсан зочид буудал нуржээ.
- 80 хүн байрлаж байснаас ес нь гарч чадсан бол 71 нь дарагджээ.
- 10 хүн нас амиа алджээ.
Бямба гарагийн орой зүүн өмнөд Хятадын Фужянь мужид коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах зорилгоор ашиглаж байсан зочид буудал нурсан билээ.
Нуралтын үеэр зочид буудалд 80 хүн байрлаж байснаас ес нь гарч чадсан бол 71 нь дарагдсан байна. Тэдгээрийн 48-ыг аврагчид нурангин дороос гаргаж чаджээ.
Харин үлдсэн 23 хүний 10 нь амь үрэгдсэнийг тогтоогоод байгаагаа Фужянь мужийн захиргаа мэдээлсэн байна.
Буудалд тухайн үед 58 хүн тусгаарлагдаад байснаас гадна зочид буудлын ажилтан 16 хүн, автомашин борлуулалтын компанийн зургаан ажилтан байрлаж байжээ.
Ган хийцтэй, долоон давхар барилга 2013 онд баригдаж, 2018 онд зочид буудлын зориулалттай болгож хувиргасан юм байна. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдүгээр давхартаа засвар хийж эхэлжээ.
Бямба гарагийн орой 7 цагийн үед буудлын ажилчид эзэнтэйгээ холбоо барьж, барилгын нэг тулгуур хазайсан байгааг дуулгасан байна.
Тиймээс нуралтын шалтгаан засварын үед барилгын бүтцийг өөрчилсөнтэй холбоотой байх магадлалтай гэнэ.
Эх сурвалж: CNN