ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр. Зургийн эх сурвалж: MPA
Өнөөдөр уламжлал ёсоор Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад байдал харьцангуй тайван байсан. Гэтэл Лондонгоос халдвартай хүнтэй хамт нэг онгоцонд аялаж яваад ирсэн тэдний 30 иргэн зэрэг халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ. Ер нь шинэ тохиолдол бүрийн 60 гаруй хувь нь өвчлөл гарсан оронд зорчсон түүхтэй хүмүүст илэрч байна. Тиймээс аялал жуулчлал нь коронавирус тархах хамгийн гол шалтгаан болоод байгаа. Ялангуяа онгоцонд битүү, агааржуулалт муутай орчинд халдвартай хүнтэй явах нь өвчлөл авах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байна. Тиймээс ард иргэдийн зүгээс бидний өгсөн зөвлөмжийг дагаж, дэлхийн бусад улсууд руу аялахгүй байхыг хүсч байна." гэлээ.
Эх сурвалж : Эрүүл мэндийн яам
Х.Үүрийнтуяа