Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун тээвэрлэж яваад унасан галт тэргийг босгож, төмөр замын хөдөлгөөнийг нээжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж яваад замын хажуу руу унасан зургаан вагоныг босгож, эвдэрсэн төмөр замыг засварлан хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт энэ сарын 22-ны өдөр усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдан, замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан юм.

Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж байна.

Зургаадугаар 26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгож, түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг мөн өдрийн 16:10 цагт юүлэн авч 19:10 цагт вагоныг татан босгосон бөгөөд татан босгосон вагонуудыг Салхит өртөөнд хүргэжээ. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгож Галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгосон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Самнасан хөөвөр 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна
Самнасан хөөвөр 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.