Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар дамжааны оюутнууд 2025 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал Нийслэлийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэргэших дадлага хийж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл дадлагад хамрагдаж буй нийт 62 оюутныг өнөөдөр (2025.09.12) хүлээн авч уулзлаа. Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан “Шүүхийн захиргааны байгууллагын тогтолцоо” сэдвээр, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл “Шүүхэд оюутан дадлагжуулах журам” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ. Дадлагын хугацаанд олж авах мэдлэг, практик туршлагын талаар оюутнуудын дунд асуулт, хариулт өрнүүлж, шүүхийн талаар мэдээлэл олгох уулзалтыг амжилттай зохион байгуулав.

А.Амартүвшин: 2028 оны өвөл гэхэд нийслэлийн 105 мянга айлыг дулаалж, газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн
А.Амартүвшин: 2028 оны өвөл гэхэд нийслэлийн 105 мянга айлыг дулаалж, газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн
 
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.