Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Өчигдөр ахуйн гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд


ОБЕГ-аас мэдээлдэг аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээнд дурдсанаар өчигдөр /2020.03.08/ гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ.  

Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Доктор” автосервисийн урд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:50 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 14:45 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраав.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:19 цагт очиж, иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 18:55 цагт очиж, иргэн Х-гийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Итали улсад нэг өдөрт коронавирусын халдвар авсан 2583 тохиолдол бүртгэгдлээ
Итали улсад нэг өдөрт коронавирусын халдвар авсан 2583 тохиолдол бүртгэгдлээ
 
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.