Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итали улсад нэг өдөрт коронавирусын халдвар авсан 2583 тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 22 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Итали улсад нэг өдрийн дотор коронавирусын халдвараар 133 хүн амиа алджээ.
  • Халдвар авсан тохиолдол 2583 бүртгэгдэж 7375 болжээ
  • Дөрвөн сарын гурван хүртэл хорио хязгаарлалт хийжээ.

Өчигдөр буюу ням гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын 2583 шинэ тохиолдол бүртгэгдэж, 133 хүн нас баржээ.

Ийнхүү статистик огцом өссөнөөр тус улс дахь нийт халдварын тоо 7375-д хүрч, БНХАУ-ын дараа, БНСУ-ын өмнө бичигдэх болов.

Шинэ коронавирусийн халдвар Италийн 22 мужид тархаад буй. Ийнхүү урьдчилан сэргийлэх, тархалтын эрчмийг барих ажлын хүрээнд дөрвөн сарын гурван хүртэл хөл хорио тогтоожээ.

Дэвсгэр мэдээлэл: Дөрвөн мужийн 14 дүүрэг, 15 сая орчим хүнийг хөл хорионд хамруулсан нь тус улсын нийт хүн амын дөрөвний нэг болж байна.

                                                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: BBC

Хилээр нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авах ёсгүй гэв
Хилээр нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авах ёсгүй гэв
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.