Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилээр нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авах ёсгүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа.

УОК-ийн гишүүд гааль,тээврийн жолооч нарын төлөөлөл болсон ТББ-ууд болон бусад албаныхан хэрхэн хилийн тээврийг аюулгүй хийх талаар хуралдсан юм. Хурлын үеэр  хилийн боомтоор нэвтрэх жолооч нар нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээ өөрсдөө худалдаж авна гэх яриа гараад байгааг холбоодын гишүүд асууж байлаа. Энэ тал дээр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан тодруулга өгсөн юм.

Тэрбээр “Журам дээр нарийн зааж өгсөн тухайн компани  өөрсдийнхөө харьяалалын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа. Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол бие засах газар гэх зэргээр кэмпийг бүгдийг зохион байгуулах бүрэн эрхийг олгосон байгаа” гэв.

 

"Роснефть" Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр 10 оюутныг ОХУ-д суралцуулна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.