Ерөнхий сайд Шинзо Абэ баасан гарагт Токио дахь Диетад болсон Дээд танхимын чуулганд оролцож байна. Зургийн эх сурвалж: japantimes.co.jp
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгийн уналт бий болохоос сэргийлж Япон улс жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээр болжээ. Ингэхдээ тэдэнд барьцаагүй, хүүгүй зээл олгох шийдвэр гаргаж буйг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдээлсэн байна.
Уг хөтөлбөрийг Japan Finance Corp хэрэгжүүлэх бөгөөд энэ арга хэмжээ нь "Бизнесүүдээ амжилттай байлгахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээ юм" гэдгийг Ерөнхий сайд Шинзо Абэ цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн тус улс энэ оны дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал дунд сургуулиа хаагаад байгаа бөгөөд үүнээс болж гэртээ хүүхдээ харах болсон эцэг эхчүүдэд тэтгэлэг олгох юм байна.
Эх сурвалж: Japan times
Х.Үүрийнтуяа