Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ: УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн ААН-үүд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 30 секунд

Үйл ажиллагааг нь хязгаарлаад буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ААН байгууллагууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Ингэхдээ тухайн ААН, байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ мэдэгдээд буй юм. Тэгвэл УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд ямар зохицуулалт хийх талаар тодруулахаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү рүү холбогдсон боловч “УОК-ын байр суурийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. ААН, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий ЦЕГ, МХГ-луу холбогдоорой” гэлээ. Харин НМХГ-ын албаны хүнээс тодруулахад “УОК-оос хориглосон шийдвэр гаргасны дараа үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох дүрэм журамтай. Ингэхдээ ААН байгууллагуудыг торгох, үйл ажиллагааг нь зогсоох, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Ер нь УОК-ын шийдвэрийг ААН, байгууллагууд маань дагах ёстой. УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд манайх хяналт тавьдаг. Тус хөдөлгөөний талаар мэдээллийг харж байна. Шийдвэр гаргах дээд байгууллагаас нь энэ талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэлээ.

ААН-үүд
ААН-үүд "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөн өрнүүлж эхэллээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.