Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саун, бассейн, фитнес, амралтын газрууд Хариуцлагын гэрээ байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Өнгөрөгч зургадугаар сарын 26-нд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тухайн салбарын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй ААН, байгууллагуудтай "Хариуцлагын гэрээ"-г байгуулсан. Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 4-нд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр уулзаж, "Хариуцлагын гэрээ"-г байгуулжээ. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгасан аж.

"Хариуцлагын гэрээ"-нд цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлахтай холбоотой дүрэм журмуудыг тусгасан байна. Тодруулбал, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй, халдварын эсрэг бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын хоёр тунтай үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгасан аж.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байна. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа. Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан байна.

У.Хүрэлсүх: “Чингис хаан” нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ
У.Хүрэлсүх: “Чингис хаан” нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.