Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын амралтын газарт 2000 жуулчин “хөл хорион“-д оржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хятад Улс COVID-19 халдварын эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа билээ. Тухайлбал тус улсын өмнөд хэсэгт байрлах Бейхай хотын амралтын газарт халдварын тархалтыг зогсоох зорилгоор хөл хорио тогтоосны улмаас 2000 жуулчин хөл хорионд байгаа гэж "CNN" агентлаг мэдээллээ

Гуанши муж дахь цагаан элсэн далайн эрэг, галт уул, арлаараа алдартай Бейхай хотод өнгөрсөн долоо хоногт 500 хүнээс халдвар илэрсэн байна.

Хотын захиргаа өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоож кино театр, арлын амралтын газруудыг хаасан бөгөөд оршин суугчдыг гэрээс гарахыг хоригложээ. Мөн хотын захиргааны хоёр албан тушаалтныг халдвараас урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ аваагүй гэж ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалж: CNN

ШӨХТГ-аас ШТС-уудад шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй гэжээ
ШӨХТГ-аас ШТС-уудад шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй гэжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.