Энэ сарын 9 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаанд гаргана. ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Гэвч одоогийн байдлаар улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцлөөд байна" гэсэн юм.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд дээр экспортод гаргахаар бэлдсэн ч гаргаж чадаагүй хадгалагдаж байгаа 10 гаруй мянган тонн махыг худалдаалахаар болсон байна. Нөөцийн махыг 3 дугаар сараас 6 дугаар сарыг дуустал сард 3000 тонн, өдөрт 100 тонныг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.Үнийн хувьд үхрийн мах- 7700 төгрөг, хонины мах- 6700 төгрөг, ямааны мах- 6200 төгрөг байна.