БНСУ-ын Тэгү хотод байрлах "Нэг сэтгэл" нэртэй орон сууцны байрнаас 46 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна. 142 хүн амьдардаг энэ орон сууцнаас 94 хүн "Шинчёнжи" сүмд явдаг байна. Халдвар авсан нь тогтоогдсон 46 хүн нь "Шинчёнжи" сүмд харьяалагддаг нь тогтоогджээ. Тэдний 14 нь эмнэлэгт хүргэгдсэн бол 32 хүн эмнэлгийн ор хүрэлцэхгүй шалтгааны улмаас гэртээ тусгаарлагдаад буй юм байна. Одоогоор тус орон сууцыг ариутгах ажил хийж байна.
Дэвсгэр мэдээлэл: Өнөөдөр 16:00 цагийн байдлаар БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 7041 болж өсөөд байна.