Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэвлэлийн хурлын үеэр. Зургийн эх сурвалж: MPA.mn
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол хүн мах иддэг, эрүүл чийрэг, бид коронавирус тусахгүй, дэмий зүйлд санаагаа чилээж хөрөнгө мөнгө зарж байна” гэх шүүмжлэл байна. Тэгвэл өнөөдөр өглөө гэхэд дэлхийн хэмжээнд 101830 хүн коронавирусийн халдвар авч, 3489 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Мөн Камерун, Колумб, Бутан, Серби, Словак, Перу, Косто-Рика, Того, Ватикан, Лихтенштейн-10 оронд халдвар шинээр гарлаа.
Одоо бидний гаргаж байгаа хүчин зүтгэл, хийж байгаа хөрөнгө оруулалт COVID-19-тэй тэмцэхээс гадна олон олон сорилтыг даван туулах үндэс суурь, бэлтгэл ажил болно" гэсэн юм.
Мөн тэрээр ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Г. Тедрос: – “Дэлхийн бөмбөрцгийн нэг ч улс орон коронавирусийн халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Хэрэв ингэж хандвал ноцтой алдаа болно. Харин халдварын тархалтыг тогтоон барих стратегийг чухалчилж, тохиолдлыг илрүүлэх, шинжлэх, тусгаарлах, хавьтлыг нэг бүрчлэн тогтоох хэрэгтэй” хэмээн хэлснийг дахин сануулсан юм.
Эх сурвалж: ЭМЯ