Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэвлэлийн бага хурлын үеэр. Гуравдугаар сарын 7. Зургийн эх сурвалж: MPA.mn

Өчигдөр Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан билээ.

 

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа.

Ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сахиж байгаа хүмүүст талархал илэрхийлье. 

Мөн цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдвар голомтлон гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байгаа. Ер нь бол дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.

Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаад, анхаарлаа сулруулахгүй улам хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.

О.Ариунтуяа: Коронавирусийн 100 мянган тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна
О.Ариунтуяа: Коронавирусийн 100 мянган тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна
 
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц