ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал. Хэвлэлийн бага хурлын үеэр. Зургийн эх сурвалж: MPA.mn
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнгөрсөн 24 цагийн хугацаанд ажиглалт, тусгаарлалтад авсан тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 129 хүнээс хоёр хүнийг ажиглалтад, нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалтад авсан.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 217 хүн ирснээс урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан хүнийг ажиглалтад авах төлөвтэй үзлэг хийж байна. Мөн Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа.
Сэлэнгийн боомтоор нэг хүн ирсэн. Тухайн иргэн Улаанбаатар-Япон- Новосибирск гэсэн маршруаар яваад ирснийг Дархан-Уул аймагт тусгаарлаад ажиглалтад аваад байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. ДЭМБ-ын зөвлөх багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байна" гэв.