Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д шинэ коронавирусний голомтод ажиллаж байсан төрийн албан хаагч нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

БНСУ-д шинэ коронавирусний эсрэг ажиллаж байсан төрийн албан хаагч, 46 настай А ажлын ачааллаас болж нас барсан байна. Тэрээр шинэ коронавирусний халдварын голомт болоод байгаа Гёнбук бүс нутагт ажиллаж байжээ. Тэрээр  гуравдугаар сарын 2-ны өдөр ажлын ачааллаас болж ухаан алдаж унасан аж. 

Хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч дөрөв хоног ухаан оролгүй байсаар өчигдөр хорвоог орхижээ. Тэрээр эхнэр, 11, 8, 3 настай гурван хүүхэдтэй юм байна. 

Шинэ коронавирусний эсрэг ажиллаж байгаад өөд болсон төрийн албан хаагчийн гэр бүлд БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюн эмгэнэл илэрхийлсэн байна.  

Коронавирусийн халдвартай хүний тоо 100 мянга давлаа
Коронавирусийн халдвартай хүний тоо 100 мянга давлаа
 
Н.Алтанхуягийг цагаатгах шийдвэр гаргаж байсан шүүгч нар өнөөдөр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргав
Н.Алтанхуягийг цагаатгах шийдвэр гаргаж байсан шүүгч нар өнөөдөр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.