Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвартай хүний тоо 100 мянга давлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 53 секунд

БНХАУ. Нэгдүгээр сар. Зургийн эх сурвалж: thethaiger.com

Түлхүүр мэдээлэл:

  • Коронавирусаар халдварлагдсын тоо 102,224-д хүрлээ.
  • Нас барагсдын тоо нийтдээ 3495 байна.

БНХАУ-ын Хубэй мужаас анх дэгдсэн Ковид-19 халдвар дэлхий нийтэд хурдацтай тархан, өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан  хүний тоо 102,224 болжээ. Харин уг вирусын улмаас нас барсан хүмүүсийн тоо 3495-д хүрсэн байна. Тэдгээрийн 3,070 нь БНХАУ-ын иргэд аж. Өчигдөр тус улсад 28 нас баралт шинээр бүртгэгджээ.

БНСУ-ын хувьд 6767 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн амиа алдсан байна. Харин АНУ-д уг халдвараар нас барагсдын тоо 15-д хүрч, хурдацтай нэмэгдэж байна. Тус улсад ахмад настай, хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас нь зөвлөжээ. Учир нь АНУ-ын судлаачид энэхүү вирусийг ахимаг насны хүмүүс тусах магадлал бусад үеийнхнээс хоёр дахин илүү байгаа гэж үзэж байгаа юм.

Харин Иран улсад коронавирусын халдварын тохиолдол 4747, нас барагсдын тоо 124 байгаа бол Италид 4636 тохиолдол бүртгэгдэж, 197 хүн нас бараад байна.

Дэвсгэр мэдээлэл: Корона буюу Титэм вирус нь анх 1960 онд илэрсэн бөгөөд хэд хэдэн төрөл зүйлтэй. Тэдгээрийн зарим нь хөнгөн хэлбэрийнх байдаг бол хүнд хэлбэрийнх нь хүний аминд хүрдэг.
БНХАУ-д дэгдэн, өдгөө дэлхийн 97 оронд тархаад байгаа Ковид-19 вирус нь коронавирусын шинэ төрөл бөгөөд илүү хүнд хэлбэрийнх гэдэг нь тогтоогдоод байна.

Эх сурвалж: worldometers.info

Өмнөд Солонгосын буяны байгууллага Шинчёнжи сүмийн хандивыг буцаажээ
Өмнөд Солонгосын буяны байгууллага Шинчёнжи сүмийн хандивыг буцаажээ
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.