Увс аймагт Ковид19-ийн тархалт нэмэгдэж, өвчний тодорхойгүй голомтууд гарч байгаатай холбогдуулан тандалт эрчимтэй явуулах зорилгоор өнөөдөр (2021.06.12) 11:00 цагаас ирэх зургадугаар сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумаас бусад аймаг сумд руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тогтоосон хязгаарлалтын хүрээнд барааны зах, барааны дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, автомашин, угаалга болон засварын төв, түүхий эдийн зах, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглосон байна.