Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Амарболдын генерал цолыг сэргээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гурван хүнд цэргийн дээд цол олголоо. Тодруулбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, Т.Лодойдамбад бригадын генерал, Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн штабын дарга Л.Гансэлэмд хошууч генерал, Жанжин штабын дарга Д.Ганзоригд дэслэгч генерал цол олгосон юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хошууч генерал Ч.Амарболдын генерал цолыг сэргээж байгаагаа дуулгалаа. Тэрбээр "Өнөөдөр генерал цол хүртэгсдийн дунд цолоо сэргээн авч байгаа хүн бий. Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээж байна.

Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой.

Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай албан хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай" гэлээ.

Сануулахад, Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цол хураах тухай зарлиг гаргаж, Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хурааж байв.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт дэслэгч генерал цол олгожээ
ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт дэслэгч генерал цол олгожээ
 
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.