Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад эмч коронавирусийн шалгагдаагүй вакциныг өөр дээрээ туршжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 41 секунд

Хятадын тэргүүлэх эпидемилогич, хошууч-генерал Чен Вэй зүүн гартаа вакцин тариулж байна. Зургийн эх сурвалж: Weibo

Түлхүүр мэдээлэл:

  • Хятадын эмч амьтан дээр ч туршигдаагүй коронавирусын эсрэг вакцинийг өөр дээрээ болон лабраторийн багийн гишүүддээ туршжээ.
  • Тус үйлдэл нь Хятадын Ардын чөлөөлөх армид үнэнч болохоо батлан харуулах гэсэн үйлдэл хэмээн хүмүүс үзэж байна.
  • Тэрээр өмнө нь SARS болон Эбола вирустай тэмцэж байсан туршлагатай.

БНХАУ-ын тэргүүлэх эпидемилогич, Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал Чен Вэй өөрийн улсын Ардын чөлөөт армид үнэнч болохоо, мөн вирусын эсрэг хүчтэй тэмцэж буйгаа нотлохын тулд коронавирусын шалгагдаагүй вакциныг өөр дээрээ туршжээ. Учир нь Ковид-19 вирусыг Уханий лабраторид гаргаж авсан, хүний гараар санаатай бүтээгдсэн вирус гэсэн хардлага бий болоод байсан билээ. Тиймээс үүнийг үгүйсгэж, өөрсдийн үнэнч байдлыг харуулахын тулд ийм үйлдэл хийсэн хэмээн олон хүмүүс таамаглаад байгаа юм.

Чен Вэй мэдэгдэлдээ өөртөө болон лабраторийн багийнхаа 6 гишүүнд амьтан дээр ч туршигдаагүй вакцинийг тарьсан болохоо дурьджээ. Түүний баг өмнө нь SARS болон Эбола вирусын эсрэг тэмцэж байсан ахмад “дайчид” бөгөөд энэ удаа ковид-19-тэй тэмцэхээр ийнхүү сэтгэл шулуудаад байгаа аж.

Хошууч Вэй сүүлийн нэг сарын хугацаанд өөрийн цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамт Уханий лабораторид ажиллаж байна. Энэ хугацаанд Вэй болон түүний баг минут, секунд бүрийг судалгааныхаа ажилд төвлөрүүлж, үр дүнг үзэхээр яарч байгаа гэж Хятадын Төв Телевиз (CCTV) мягмар гарагт мэдээлжээ.

Тиймдээ ч түүний баг шинэ коронавирусын эсрэг вакциныг боловсруулахад гол ахиц дэвшил гаргаж чадсан гэжээ. Чен Вэй эмч CCTV-д өгсөн ярилцлагадаа “Бид боловсруулж буй рекомбинант вакциныг эмнэлзүйн хэрэглээнд оруулахын тулд чадах бүхнээ хийж, халдварыг зогсооход туслах болно” гэсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Тавин гурван настай тус генерал нь SARS-ийн дэгдэлттэй тэмцэх хүчин чармайлтынхаа хажуугаар, 2014 онд Эбола вирусын эсрэг дэлхийн анхны ген дээр суурилсан вакциныг боловсруулснаар алдартай болсон юм.

 

Эх сурвалж: ibtimes.sg

Х.Үүрийнтуяа

"Starbucks" өөрийн нэрийн аягаа ашиглахаа зогсоов
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.