Лондонгийн баруун хэсэгт байрлах Өмнөд Кенсингтон дахь Starbucks кофе шоп
Түлхүүр мэдээлэл:
- Дахин ашиглах боломжтой аягыг хориглох шийдвэр гаргалаа
- “Starbucks” компани үйл ажиллагаа явуулдаг бүх салбарын ажилчиддаа нэмэлт цалин олгожээ.
- Дахин ашиглах боломжтой аяга коронавирусын халдвар тараах магадлал өндөр гэж үзжээ.
- “Starbucks”-ын Хятад дахь салбаруудын тал нь хаагджээ.
“Starbucks”-ын кафе үйлчлүүлэгчиддээ нэг удаагийн аягаар үйлчилдэг хэдий ч хог хаягдлыг бууруулах зорилгоор дахин ашиглах боломжтой аягыг үйлчлүүлэгчдээ санал болгон тавьдаг байжээ. Хэрвээ дахин ашиглах боломжтой аягыг хэрэглэсэн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Гэвч дэлхий дахинд тархаад буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү хөнгөлөлт болон дахин ашиглах боломжтой аягаар үйлчлүүлэхийг хориглож байгаагаа мэдэгдэв. Учир нь нэг удаагийн бус аяга хэрэглэснээр коронавирусын халдвар авах магадлал өндөр хэмээн үзжээ.
Үүсгэн байгуулагч Уильямс “Дахин ашиглах боломжтой аяга хэрэглэхийг хориглох шийдвэр нь эрүүл мэнд, сайн сайхны төлөө юм. Гэхдээ уг шийдвэр хэсэг хугацаанд буй халдварын тархалт буурч хэвийн байдалд шилжих хүртэл үргэлжилнэ.” гэжээ.
Тус компани нь тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд компаний үйл ажиллагаа явуулдаг бүх дэлгүүрүүдэд цэвэрлэгээ, ариутгал цэвэршүүлэлтийг нэмэгдүүлж, уг ажлыг дэмжиж ажилладаг түншүүддээ нэмэлт цагийн цалинг нэмж өгч байгаа юм.
Эх сурвалж: CGTN
Н.Мөнхзаяа