Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бакс Нетсийг хожиж цуврал 2:1 болж ойртлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 50 секунд

Дорнод бүсийн плэй-оффын хоёрдугаар шатад учраа таарсан Брүүклин Нетс, Милуаки Бакс багуудын цувралын гурав дахь тоглолт болж 86:83 харьцаатайгаар Бакс хожлоо. Ингэснээр цуврал 2:1 болж Бакс талбай дээрээ хийсэн эхний тоглолтод хожив.

Баксаас Крис Миддлэтон 35 оноо 15 самбар, Яннис Антетэкумпо 33 оноо 14 самбар аван багаа хожилд хөтөллөө. Дээрх хоёр тоглогч нийлээд 68 оноо авсан нь багийн нийт онооны 80 хувийг бүрдүүлэв.

Харин Нетсээс КД 30 оноо 11 самбар, Кайри 22 оноо 5 самбар авсан байна. Цувралын дараагийн тоглолт ирэх даваа гарагт болох хуваарьтай.

Дамбадаржаа дахь гүүр үерт автаж нуржээ
Дамбадаржаа дахь гүүр үерт автаж нуржээ
 
Дүүжин тээврийн тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах тооцоо гарчээ
Дүүжин тээврийн тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах тооцоо гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.