Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУВС: Коронавирусийн улмаас эдийн засгийн хүндрэлтэй байгаа улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Олон Улсын Валютын Сангийн гүйцэтгэх захирал  Кристалина Георгиева коронавирусийн халдварын тархалтын улмаас эдийн засгийн хүндрэлд орж байгаа бага дунд орлоготой болон хөгжиж байгаа улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

  • Нийт тусламжийн сан $50.0 тэрбум ам доллар гэнэ. ОУВС-ын мэргэжилтнүүд халдварын тархалтын улмаас хүндрэлд орж буй орнуудын талаар судалж байгаа аж.

Тулгарч буй хүндрэлийн улмаас санхүүгийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй улс орнууд хүсэлт илгээмэгц бид маш хурдан ажиллана гэдэгт итгэж болно гэж К.Георгиева хэллээ.  Тус байгууллага Дэлхийн банктай хамтран вирусийн эсрэг тэмцэхэд ашигладаг эмнэлгийн багаж хэрэгсэл, амьсгалын замын тоног төхөөрөмж зэрэг зарим эмнэлгийн хэрэгслийг улс орнуудад авахад нь туслах зорилгоор ажиллаж байна. Мөн Дэлхийн Банкнаас $12.0 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNBC

Хоёр улсын коронавирусаас хэрхэн сэргийлж буйг харьцуулсан Америк иргэн Хятадыг илүү аюулгүй гэж үзжээ
Хоёр улсын коронавирусаас хэрхэн сэргийлж буйг харьцуулсан Америк иргэн Хятадыг илүү аюулгүй гэж үзжээ
 
Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахаас би татгалзаж байна. Ч.Лодойсамбуу гишүүн хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм