Coinseed.co сайт болон, гар утасны аппликэйшнд хөрөнгөө крипто валют болгохоор хандсан мянга мянган хэрэглэгчид тус компанид хөрөнгөө алджээ. Хохирогч иргэд өөрсдийн эдийн засгийн боломжоос хамааран хэдэн арваас хэдэн зуун мянган долларыг тус сайтад шилжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар сайт нь хаагдаж, гар утасны аппликэйшн нь мөн устжээ.
Дээрх сайтад мөнгөө алдсан олон мянган хэрэглэгчид гомдол гаргасан ба Нью-Йорк мужийн дээд шүүхээс арилжааны програм Coinseed-ийг үйлчлүүлэгчдийн дансанд нэвтрэх эрхийг хасаж, эзэмшлийнх нь үнэ цэнийг бууруулсан гэх үндэслэлээр арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж.
Хачирхалтай нь энэхүү Coinseed.co компанийн захирлуудын зөвлөл болон бусад албан тушаалд хэд хэдэн Монгол хүмүүс ажилладаг байжээ.